Окинава аралд цунамигийн түгшүүр зарлалаа
2024/04/03
Японы цагаар өнөөдөр /2024.04.03// 9:18 цагт цунамигийн түгшүүр зарлалаа. Окинава арал нь Японы баруун өмнөд хэсэгт оршдог. Тус бүс нутагт Японд оршин суух АНУ-ын Цэргийн баазын 70 гаруй хувь төвлөрдөг бөгөөд Окинава гол арал нь "Үндсэн бааз " гэгддэг байна. Окинава мужид харьяалагдах Ёонагүна арал нь Японы баруун төгсгөл юм байна. Харин Зүүн төгсгөл арал болох Минимитори арлаас 30 градус уртын ялгаатай учир Ёонагүна аралд зуны туйлын нар хоёр цагийн дараа манддагаараа онцлогтой.
Одоо тэнд байгаа оршин суугчид түр хоргодох байр руу нүүж эхэлсэн гэх мэдээлэл байна.
В. Сарантуяа