Москвагийн метро-"Газар доорх урлагийн ордон"

Москва хотод анхны метроны шугам ашиглалтад орсны 85 жилийн ой энэ сарын 15-нд тохиов. 1935 оны тавдугаар сарын 15-нд "Сокольники" станцаас "Парк культуры" хүртэл метроны анхны шугамыг нээжээ. 1935 онд ашиглалтад орсон Москва хотын метро нь уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй метро хэмээн үнэлэгдэж “Газар доорх урлагийн ордон” гэгддэг. Түүнчлэн Москва хотод орчсон жуулчдын заавал очиж үздэг газар болсон билээ.
Өнөөдөр "Московский метрополитен" нь 408.1 км-ийн урттай 14 хос шугамтай, 233 зогсоолтой ба түүний 44 нь соёлын үнэт өв, хосгүй байгууламжид тооцогддог. Эдгээр станцууд дотоод засал чимэглэл тус бүр нь хоорондоо огт давхцалгүй тун өвөрмөц загвар, дизайнаар хийгджээ. Метроны дотоод засал, чимэглэлийг хийхэд эртний чулуужсан үлдэгдэл ашигласан байна. Тухайлбал чулуужсан нялцгай биетэн, далайн сараана, далайн зараа зэргийг ханан дээр байрлуулсныг харах боломжтой.




























Эх сурвалж: Business Inside

gogo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл 1

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen