Ярилцлага - Problem.mn

Б.Содбаатар: Метро төслийн хүрээнд 42 цэгт 30 метрийн гүн өрөмдлөг хийж дууссан
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер Б.Содбаатартай ярилцлаа.

-Метро бол маш том инженерийн байгууламж. Энэ төслийг амжилттай явуулах суурь судалгааны ажлууд ямар түвшинд хэрэгжиж байна?

-Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн. Хамгийн эхний ажил бол тухайн газар шорооны шинж чанарыг судлах геотехникийн судалгааны зориулалттай геологийн өрөмдлөгийн ажил байдаг. Өрөмдлөгийн явцад усны судал таарч их хэмжээний ус өрөмдлөгийн машин техник рүү орох зэрэг эрсдэлтэй учир усны судалгаа буюу гидрогеологийн судалгааг анхлан хийсэн. Төслийн хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж талбайг нөхөн сэргээлээ. Өрөмдлөгийн талбай дээр тусгай зөвшөөрөл бүхий монгол туслан гүйцэтгэх компани ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” компанийн инженерүүд чанарын шаардлага, хяналт тавьж ажилласан. Дээрх судалгааг трассын нийт уртад хийснээр ямар хөрстэй, ямар бүтэц, шинж чанартай газар шороон дундуур бид барилга байгууламжаа барих боломжтойг мэдэж авч байна гэсэн үг.

-Хөрсний шинж чанарыг тодорхойлсны дараа ямар ажил эхлэх вэ?

-Нийт 42 цэгт, 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж 1.5 метр тутамд дээж авсан. Энэ нь нэг цэгээс 60 дээж авсан гэсэн үг. Тухайн дээжид лабраторийн шинжилгээ хийснээр хурдас давхаргын хил зааг, тухайн хэсгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн гэх мэт олон үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хамгийн чухал нь уян налархайн коэффициентийг тодорхойлж чадах юм. Энгийн үгээр тайлбарлавал, газрын гүнд нүх ухвал дээр байгаа хэсэг нь хүндийн жингээр суулт өгнө. Тухайн суултыг эсэргүүцэх чадварт нөлөөлөх хөрсний шинж чанарын үзүүлэлтийг мэдэж авна гэсэн үг.

Тус шинжилгээний үр дүнд тулгуурлан туннелийн нүхийг ухах машины төрлийг (Tunnel Boring Machine-TBM) сонгодог. Туннелийн машин нь урдаа араа шүдтэй, 1000 орчим тонн жинтэй, 200-300 метрийн урттай төхөөрөмж юм. Slurry shield TBM, Earth pressure balance TBM гэх хоёр төрлийн туннелийн нүх ухах машин байдаг. Улаанбаатар хотын хөрсний шинж чанар нь туннель барьж байгуулахад тохиромжтой буюу итгэлцүүрийн коэффицент 23-аас дээш гарсан. Тохиромжтой шинж чанартай хөрсөн дундуур туннелийг барьж байгуулах учраас Earth pressure balance TBM буюу “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин”-ыг сонгож байгаа. Урьдчилсан байдлаар 11 ширхэг туннелийн машинаар богино хугацаанд ухаж дуусгахаар төлөвлөж байна. Трассын дагуу газрын хөрсний даацын мэдээллийг авч дүн шинжилгээ хийж, хөрсний даацад тохируулж метроны туннелийн байгууламжийг төлөвлөнө.

-Туннелийн байгууламж гэж цогцоороо юуг хэлж байна вэ? Нүхлэх болон ханыг бэхлэх ажил хэрхэн явагдах талаар сонирхуулаач...

-Туннелийн өрөмдлөгийн машин нь ухах, сегментээр бэхлэх ажлыг шууд давхар гүйцэтгээд явдаг давуу талтай технологи. Сегмент гэдэг нь туннелийн дотор ханыг бэхлэх угсармал төмөр бетон бүтээцийг хэлж байгаа. EPB TBM буюу хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машины урд буюу араа шүдтэй хэсэг газрыг нүхэлж байхад гарсан шороог зөөвөрлөх, бетонон ханыг бэхлэх ажлууд нарийн дэс дараатай шууд ар араасаа хийгдээд явдаг. Туннелийн байгууламжийг дээр дурьдсанаас гадна агааржуулалтын, ус зайлуулах систем гэх мэтчилэн олон төрлийн инженерийн байгууламжийн хоршил, иж бүрдэл гэж ойлгож болно. Одоогоор туннелийг 7.3 метр диаметртэй хийхээр төлөвлөөд явж байгаа ба EPC гүйцэтгэгч шалгарсны дараа нарийвчилсан зураг төсөл боловсруулаад туннелийн диаметрийг эцэслэн шийднэ. Туннелийн диаметрийн үзүүлэлтээс шалтгаалаад ханын зузаан өөр өөр байдаг ба диаметр нь томрох тусам нэмэгдэх үндэс болдог.

-Толгойтоос Амгалан хүрэх метроны шугамыг 11 километр ил, 6.6 км далд байхаар төлөвлөсөн ч бүхэлдээ далд байхаар өөрчлөгдсөн. Энэ тухайд?

-Анх Жайкагийн 2013 оны ТЭЗҮ дээр хотын төв хэсэгт газар доогуур буюу далд, хотын баруун, зүүн хэсэгт ил гэх төлөвлөлттэй байсан. Метроны шугамыг газар доогуур явуулахад өртөг өндөртэй ч, давуу талууд бий. Жайкагийн анхны төлөвлөлт нь хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй газруудад далд, хөдөлгөөний эрчим бага, сийрэг газруудад газрын дээгүүр, гүүрэн байгууламжаар анх төлөвлөж байсан. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” ХК-ийн мэргэжилтнүүдийн зүгээс 11 жилийн өмнөхөөс Улаанбаатар хотын төлөв байдал эрс ондоо болсон байна гэж үзсэн. Метроны шугамыг ил барихаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, нөгөөтэйгүүр маш том гүүрэн байгууламж баригдах учраас одоо ашиглаж байгаа авто замуудын зорчих хэсгийн эгнээ цөөрөх, дулааны болон цэвэр усны шугам зэрэг инженерийн шугам сүлжээнүүдийг нүүлгэн шилжүүлэх зардлууд их гарахаар байсан. Түүнтэй холбоотой төслийн хэрэгжих хугацаа уртсах эрсдэл харагдаж байгаа учраас 100 хувь газар доогуур болгон төлөвлөж байгаа.

-Метро барьж байгуулахтай холбоотой хийгдэх ажлаас сонирхуулаач. Галт тэрэгний засварын газар буюу Депо, өртөөг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх ба нэг депотой байна, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барина гээд нарийн тооцоолол төлөвлөлт хийж байгаа. Түүнчлэн барилга угсралтын үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хэвийн зорчих хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саарах нь тодорхой. Тухайн хугацаанд бөглөрлийг гааруулахгүйн тулд зохион байгуулалтуудыг хийгээд төлөвлөлтүүд дээрээ анхаараад явна.

-ТЭЗҮ-ийн эцсийн тайлан хэзээ бэлэн болох вэ?

-Геотехникийн судалгаа, тээврийн эрэлтийн судалгаа гэх мэт маш олон судалгааны ажлуудыг хийж байж эцсийн тайлангаа гаргана. ТЭЗҮ-ийн эцсийн тайланг нэгдүгээр сарын 20-нд бэлэн болгож, Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвийн “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-өөр орж хэлэлцүүлж санал, шүүмж авч магадлалд орно. Хоёрдугаар сарын 04-нд тендэрийн II шатыг зарлах учир ирэх сарын 20-нд эцсийн тайлангаа гаргаад, 14 хоногт батлуулахаар төлөвлөөд байна.

Хэнтий аймгийн Дадал суманд англи, орос хэлний багш шаардлагатай байна
Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр нийт 900 сая төгрөгөөр хичээлийн А, Б байрандаа их засвар хийснийг Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинпүрэв танилцууллаа. Түүнтэй товч ярилцав.

-Хөдөөгийн сургуулиудад багш нарын хүрэлцээ хангамж тааруу гэсэн мэдээ байсан. Танай сургуулийн хувьд ямар байгаа вэ?
-“Манай сум Хэнтий аймгаас 270, УБ-аас 600 гаруй км-ын зайтай алсдагдсан сумын нэг. Энэ хичээлийн жилд газар зүй, эрүүл мэнд, нийгэм зэрэг хичээл дээр шинээр төгссөн багш нарыг авч ажиллуулж байна. Гэвч зарим хичээлийн багш дутмаг байгаа. Англи хэлний хоёр багштай байхаас ганц багштай, орос хэлний багш дутмаг байна. Ганц манай сум гэлтгүй багш нарын нөөц улс даяараа дутуу байна. Гадаад хэлээр цөөхөн төгсөгчтэй, төгсөгчид нь хот хүрээтэй ойр суурьшдаг болов уу. Манай сумын тухайд ажилчдын байр сууцны асуудал бэрхшээлтэй. Бид багш нарынхаа орон сууцыг өөрсдийнхөө боломжоор, янз бүрийн байдлаар шийдэж байна.
-Алслагдсан сумын тухайд сурагчдад дотуур байрны эрэлт хэрэгцээ их. Байрны, байрны хоол хүнсний хүрэлцээ ямар байна вэ? Улсаас өгдөг төсөв нэмэгдсэн үү?
-Манай суманд 2020 онд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон. Жилдээ малчдын 140-160 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч сурч байна. Дотуур байрын хоол хүнсний төсөв өөрчлөгдөөгүй. Сурагчийн нэг өдрийн хоолны төсөв 4000 төгрөг. Ахлах ангийн сурагчдынх 300 төгрөгөөр илүү. Дадал суманд мах үнэтэй учраас бусад зардалдаа нөлөөлдөг тал бий. Гэвч бид дотуур байрны сурагчдын хоол хүнсийг аль болох хүртээмжтэй байлгахыг хичээдэг.
-Дадал сумын сургууль ТХБ-II төслийн жишиг 30 сургуулийн нэг. Тус төслийн дэмжлэг, сургуулийн хамт олны санаачлагаар сумынхаа байгаль, түүхийн цогцолбор газруудаа, түүхээ танилцуулдаг хөтөч хүүхдүүдийн клуб ажиллуулж хэвшсэн. Одоо ч энэ клуб идэвхтэй ажиллаж байгааг багш нар танилцууллаа. Энэ туршлагаасаа хуваалцвал?
-Манай сум түүхэн аялал жуулчлалын нутаг гэдгээрээ онцлог. Үүний хүрээнд сургуулийн багш нар, хүүхдүүд түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөтөч, сургагч бэлтгэх, үүх түүхээ танин мэдэх клуб ажиллуулдаг. ТХБ-II төслийн хүрээнд 2021 онд байгуулагдсан “Ирээдүйн хөтөч” клуб нийт 40 гаруй хүүхэд бэлтгэсэн. Анх бэлтгэгдсэн сурагчид төгсч, шинээр 15 сурагч элсүүлсэн. Клубын сурагчид монгол хэл уран зохиолын багш Баярмаа, англи хэлний багш Золзаяа нартайгаа хамтран Чингис хааныхаа газар нутгийн онцлогыг англи, монголоор танилцуулах тайлбарлах чадвар эзэмшиж байна.

П.Сайнзориг: Энэ жил авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийнэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.

-Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ?

-Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжид 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайваны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж байгуулах ажил эхэлж байна. ЖАЙКА-гийн судалгаагаар нээлттэй сонгон шалгаруулалтаар явбал энэ төсөл 1.3 их наяд ам.доллар, ЖАЙКА өөрөө хийвэл 1.7 их наяд, олон улсын компаниудтай хоршиж, өөрсдөө тоног төхөөрөмжөө аваад хийвэл 1.5 их наяд ам.долларын өртгөөр барина гэсэн. Тиймээс бид 1.3 их наяд ам.доллар буюу олон улсад нээлттэй тендер зарлах байдлаар хийе гэсэн. Бидэнд метро барьж байсан туршлага байхгүй учраас хяналт тавих, техникийн шийдэл дээр зөвлөлдөх, өртөг зардлыг өсгөхгүй байх дээр анхаарах, ажлууд технологийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавиулахын тулд зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Ер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй энэ мэт томоохон төслийн зөвлөх үйлчилгээ нь төслийн өртгийн 4-6 хувь байдаг юм байна. Тиймээс зөвлөх үйлчилгээ авах олон улсын тендерийг эхний ээлжид зарлаж байгаа юм. Ингэсний дараа шалгарсан компанитайгаа зөвлөлдөөд барьж байгуулах компанийг шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, тавдугаар сарын сүүлээр зарлана. Цаад талын хугацаа есдүгээр сар гэхэд метро барьж байгуулах компани шалгарчихна гэж үзэж байгаа.

Тэгэхээр байршлын, геологи, гидрогеологийн судалгаанууд, газар чөлөөлөлт, туннел ухах машинаа суурилуулах, бараа материалаа татах зэрэг бэлтгэл ажлуудыг энэ жилдээ хийгээд барилгын ажлыг эхлүүлнэ. Дээр хэлсэн ЖАЙКА-гийн судалгаагаар 6.6 километр нь туннел, бусад нь гүүрэн байгууламжаар явна. Үүнийг 10 жилийн өмнө хийсэн. Харин бид зөвлөх үйлчилгээний багтайгаа ярьж байгаад шийдлийг нь эцэслэнэ. Метроны төсөл нийтдээ таван жил үргэлжилж, 2029 он гэхэд метротой болно гэсэн итгэл найдвартайгаар ажлаа эхлүүлж байна.

-Уг төслийн зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцсон бэ?

-Өмнө нь шийдвэр гаргах түвшний хүмүүс метро барина л гээд байсан болохоос биш шийдвэр гаргаж өгөөгүй. Харин энэ удаад Засгийн газар уг асуудлыг дэмжиж, түүхэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот метрогоо өөрөө барьж байгуулах, энэ хугацаанд нь улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгана гэсэн амлалт өгсөн. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингээд өчигдөр/уржигдар/ НИТХ хуралдаж, энэ жилийн зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, метроны барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөгийг баталсан. Үүний адил цаашдаа жил жилд гүйцэтгэлээр нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлээд явна гэж үзэж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Энхтайваны өргөн чөлөө дагасан барилга байгууламж өмчлөгч эзэдтэй хамтарч газар доогуур худалдааны төвүүдийг холбох, шинээр байгуулах, метро дагасан зар сурталчилгаа зэргээс 200-300 сая ам.долларын орлого олохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр метрог зөвхөн нийтийн тээвэр гэхээс илүү эдийн засгийн том боломжууд гарч ирнэ гэж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийн амьдралын хэмнэлд ч зөв дадал бий болгоно.

-Боловсон хүчний асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Хамгийн чухал асуудал. Тиймээс одооноос эхлээд л боловсон хүчний асуудлыг зэрэгцүүлээд явах ёстой. Манай улсад метро байгуулахад ажиллаж байсан иргэд маш ховор, бусад оронд ажиллаж байгаа цөөн тооны залуус бий. Метроны чиглэлээр номын дуу сонссон 10-аад хүн байна. Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлээс эхнээсээ хүмүүсээ сургаад эхэлсэн. Энэ ажил цаашдаа ч хийгдэнэ. Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний стратегийг бид олон улсын байгууллагаар хийлгэж байгаа. Үүнд механикжсан тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, явганаар зорчих байдлыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг давхар шийдэх ёстой. Ингэж байж иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд явган хүний зам талбайг сайжруулах асуудал ярьж байна. Мөн дүүжин тээврийн ажил зэрэгцээд эхэлсэн. Энэ 10 дугаар сард барилга угсралтын ажил дуусах тооцоотой. Гэхдээ жигдрүүлэх хугацаа нь зургаан сар байдаг. Тиймээс ирэх хавраас дүүжин тээвэр ашиглалтад орно. Энэ мэтчилэн нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь харж байна. Тиймээс төлөвлөлтөөс нь эхлээд боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Цаашдаа метрог аль байгууллага бодлогын хувьд, аль нь хэрэгжүүлэлтийн хувьд авч явахыг шийдэх хэрэгтэй болно. Дээрээс нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ.

-Метро, дүүжин тээврийн чиглэлийг хэрхэн сонгосон бэ. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан?

-Амгалангаас Толгойт чиглэлийг сонгосон нь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй. Учир нь Улаанбаатар хотын өөрийнх нь онцлогтой холбоотой. Өргөөшөө сунаж тогтсон хот учраас үүнийгээ дагаад суурьшлын бүс, хүн амын нягтаршил байдаг. Тиймээс Энхтайваны өргөн чөлөө дагуу зорчилт хөдөлгөөний эрэлт хэрэгцээ байгаа. Тэгэхээр энэ шугам өөрөө өөрийгөө аваад явах хамгийн боломжтой учраас сонгосон. Хоёрдугаарт, метроны шугам баригдсанаар тэр дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Харин дүүжин тээврийн хувьд өөр чиглэлд хийх гэхээр газар чөлөөлөлтөөс эхлээд асуудал их бий. Ингэх ёстой гэсэн бодлууд байж болно. Гэхдээ Яармагаас Хархорин чиглэлийн дөрвөн километр дүүжин тээвэр тавигдсанаар Энхтайваны өргөн чөлөөнд байгаа нийтийн тээвэр, метротойгоо холбогдоно. Тээврийн хэрэгслийн холбооснууд маш чухал. Бүх тээврийн хэрэгсэл зэрэгцээд яваад байж болохгүй.

-Метро барьснаар түгжрэлийг хэр хэмжээнд бууруулах вэ. Мөн метро ашгаа хэдий хэр хугацаанд нөхөх вэ?

-ЖАЙКА-гийн 2013 онд хийсэн судалгаагаар метро 600 төгрөгөөр үнээ тогтоовол ашигтай гэж байсан. Түүнээс хойш үнэд олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөр байгаа. Магадгүй эрчим хүчний бага зэрэг өсөлттэй байгаа нь ч нөлөөлнө. Тийм болохоор 600 төгрөгийг жаахан нэмэх үү гэдгийг бид тухайн үед нь шийднэ. Хэдэн буудал нь 600 төгрөг байх юм. Эсвэл Амгалангаас Толгойт хүртэл 1000 төгрөг байх уу гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шийдэх учиртай. Ер нь метро яг энэ шугамаараа зардлаа нөхөх бүрэн боломжтой. Харин дараа дараагийн шугамуудыг хэрхэх талаар бид бодож байгаа. Хоёр дахь шугамыг босоо буюу Долоон буудлаас Яармаг, мөн нэг, хоёрдугаар шугамаа холбосон тойрог шугам хийнэ. Мөн Таван шараас Нисэх, цаашаа Хөшигтийн хөндий хүртэл байна. Яагаад гэхээр Хөшигтийн хөндийг дагасан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Энэ хавраас Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчныг оруулж байгаатай ч холбоотой.

-Метро ашиглалтад ортол таван жилийн зай байгаа юм байна. Тэгэхээр нийтийн тээврийн салбар яг одоо ямар байдалтай байгаа вэ. Автобусны хүрэлцээ, жолооч нарыг нэмэгдүүлэх дээр нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина. Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна. Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон.

-Өдөрт 1000 төгрөгөөр зорчих асуудал эцэслэгдчихсэн үү?

-Энэ шийдвэр маань ХЗДХЯ-нд бүртгэгдээд Захиргааны хэмжээний актын улсын эмхэтгэлд хэвлэгдээд хүчин төгөлдөр болно. Одоо бол 500 төгрөг боловч 30 минутын дотор дамжин суух ёстой байгаа. Харин үүнийг өдөрт дөрвөн удаа 1000 төгрөгөөр зорчих байдлаар шийдэж өгсөн. Мөн ирэх жилүүдээс оюутнуудын зорчилтыг ч бодолцож үзнэ. Орон нутгийн төсвөөс 100 хувь дааж байгааг хална. Дандаа үнэгүй байгаад байж болохгүй. Дээрээс нь ахмадуудын зорчилт дээр ч шийдэл гаргана. Яг бодит зорчилтыг нь харгалзана. Тухайн ахмад настны картыг 30 мянгаар цэнэглээд 10 мянгаар нь зорчсон байвал 20 мянган төгрөгийг нь буцаан татах байдлаар явахгүй бол тэр хүнийг зорчоогүй байхад нь 20 мянган төгрөгийг нь автобус компаниуд аваад байна.

-Энэ онд нийслэлд шинээр ямар, ямар зам тавигдах вэ?

-Авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр л зам засварын ажлыг хийх төлөвтэй байгаа. Нарны зам зэрэг замын өргөтгөлийн ажлыг хийнэ. Гэр хорооллын холбоос замууд шинээр тавигдана. Содон хорооллын арын замыг гүйцээх ажлууд бас байна. Энэ жилдээ хоёр нүхэн гарцын ажил дуусна. Таван шарын төмөр замын гарам дээр очиж гацаад түгжрэл үүсдэг байдлыг арилгахын тулд нүхэн гарцаар гардаг болгож байгаа. Лабораторийн уулзвараас урагшаа төмөр зам доогуур нүхэн гарц гаргаж, Яармагаас давж ирэх гүүртэй холбоно.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Цаашдаа нийслэл эрчим хүчний хэрэглээгээ хэрхэх вэ?

-Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 81 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 18 хувийг импортоор авдаг. БНХАУ-аас авч байгааг уул уурхайн компаниуд, Оюу толгой компани хэрэглэж байгаа. Харин ОХУ-аас зарим аймгууд болон нийслэлийн оргил ачааллыг дэмжих зорилгоор авч байна. Цаашдаа төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөх хандлага ч байна. Тиймээс эрчим хүчний асуудал дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцын төсөл дээр Улаанбаатар хот хамтран ажиллахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 300 мВт-ын хүчин чадалтай төслийг хэрэгжүүлж байгаа. Харин бидний сонирхол бол 600, болбол нэмэгдүүлэх боломжоор нь нэмж 900 болгох сонирхол бий. Ингэж эрчим хүчний асуудлаа шийдэж байж бид нийслэлийн тэлэлт, дагуул хотуудын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн паркууд, метроныхоо хэрэгцээ шаардлагыг хангах учиртай. Ер нь Бөөрөлжүүтийн төслийг хэрэгжүүлэгч компани 300-гаас дээш өргөтгөсөн тохиолдолд төрийн оролцоо шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид яриа хэлэлцээрийг хийж байна. Бөөрөлжүүт Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай. Тэгэхээр төвийн эрчим хүчиндээ хоёр шугамаар холбоно. Нэг нь Багануурын дамжуулах станц, нөгөө нь Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа дэд станцаар дамжуулан хэрэглээнд оруулна. Эдийн засаг нэмэгдэж, уул уурхайн экспорт өсөж байгаа боловч түүнийг нь шингээж авах инженерингийн дэд бүтэц Монгол Улсын хэмжээнд хомс. Тэгэхээр бодлогын түвшинд асуудлыг авч үзэж, энэ мэт томоохон төслүүд дээрээ монголчууд маань дуу нэгтэй байх ёстой. Мөн нийслэлийн хувьд дулаан хангамжийн асуудал ч дутагдалтай. Улаанбаатар хотыг тойрсон хэсэгчилсэн 23 дулааны станц барих ёстой гэсэн шийдлийг бид гаргасан. Үүний есийнх нь ТЭЗҮ хийгдсэн, Эрчим хүчний яам хамтран ажиллаж байна. Бусдыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Мөн Дамбадаржаагийн дулааны станц баригдаж байгаа. Ирэх жил Дэнжийн 1000 орчимд газан дулааны станц барихаар газар чөлөөлөлтийн ажлыг нь хийсэн.

Эх сурвалж: “Өдрийн сонин”№40/7406/ 2024.03.01

ШИНЭ МЭДЭЭ

2024-03-04 08:50
П.Сайнзориг: Энэ жил авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийнэ

2023-12-08 13:52
Нүүрсхүчлийн хийг хэмнэж,